Мультивитамин 100мл/ Multivitamin 100ml

Мультивитамин 100мл/ Multivitamin 100ml

Product information

15’000

Description

Тамир тэнхээ муутай мал, амьтан уралдааны адуу ачаалал даах, эрхтэн системүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.

Зориулалт : Мультивитамин тариаг адуу, үхэр, хонь, ямаанд витамин дутагдлын үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн түүнчлэн мал амьтан өвчилсөн үед биеийн ерөнхий байдлыг сайжруулах, биеийн эсэргүүцлийг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ. 

Малд витамин дутагдлын шинж тэмдгүүд

*Витамин A – Давжаарах, хэвийн бус алхах, гажигтай төл (гахай), нүдний эвэрлэг бүрхүүл зузаарах, арьс хуурайрах ба зузаарах, тархи-нугасны шингэний даралт ихсэх, цусны сийвэн ба элэгний А витамин багасах.

*Витамин D₃– Төл малын өсөлт муудах, сульдаж ядрах, рахит, цусанд кальци, фосфор багасах, шүлтлэг фосфатаз ихсэх.

*Витамин E (Ацетат) – Гэнэт үхэх, элэг цайж үхжих, зүрх томрох, булчин цайрах, хавагнах, шарлах.

*Витамин B₁ – Давжаарах, хоолны дуршил буурах, гэнэт үхэх, зүрхний булчин томрох, цусанд пируват ихсэх.

*Витамин B₆ – Давжаарах, таталт өгөх, цус багадалт (гемоглобин буурах), цусанд төмөр ихсэх, шээсэнд ксантурений хүчил ихсэх.

*Витамин B₁₂ – Давжаарах, цочромтгой болох, амьдрах чадвар сул торой, ийлдэст B₁₂ багасах, лимфоцит буурах, элэг томрох.
Найрлага: Витамин Д3, Витамин Е, Витамин В1, Витамин В6, Витамин В2, Витамин В12, Витамин Е Ацетат Никотинамид,  Д-Пантенол,  Д-Биотин, Калциум глицерофосфат
Хэрэглэх заалт: Адуу, үхэрт: 50 кг тутамд 2 мл,  Хонь, ямаа, гахай, нохой, мууранд: 10 кг тутамд 1 мл-ээр б
улчинд эсвэл арьсан дор тарьж хэрэглэнэ. Тарих газраа сайтар цэвэрлэж спиртээр арчна. 
Анхааруулга: Сүүнээс гадагшлах хугацаа: 0 хоног. Эмчилгээний үед малыг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс 28 хоногийн дараа адуу, үхэр, хонь, ямаа, гахайг нядалж хүнсэнд хэрэглэнэ.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

200’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 200’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 6’000₮ нэмэгдэнэ.