Хэрэглэх заалт: Хүч, тамир тэнхээ сул мал, амьтанд дутагдаж буй B-гийн төрлийн витамин, глюкоз, олон талын амин хүчлийг шаардлагатай хэмжээнд нь хангаж өгснөөр мал амьтны тамир тэнхээ болон дархлаа сайжирна. Уралдаан тэмцээн, тээвэрлэх, тууварлах үеийн болон төллөлтийн дараа үүсэх стресс, зүдэргээг тайлахаас гадна мэс ажилбарын дараа эдгэрэлтийг хурдасгана.
Найрлага: Лизин 34.0 мг, Менионин 10.2мг, Триптопин 15.6мг, Аргинин 28.5мг, Лейцин 37.4мг, Изолейцин 17.0мг, Валин 27.2мг, Фенинлалин 23.8мг, Глицин 75.0мг, Глутамины хүчил 75.0мг, Глюкоз 1.000.0мг, Натрийн цууны хүчлийн давс 150.0мг, Хлорт кальци 4.0мг Хлорт кали 40.0мг, Хлорт магни 40мг, Витамин В1 2.0мг, Витамин В2 1.0мг, Витамин В6 2.0мг, Витамин В12 1.0мг, Д- Пантенол1 2.0мг, Никотины хүчил 60.0мг
Хэрэглэх заавар: Үхэр, адуу, хонь, ямаа, гахай, нохойд мал амьтны амьдын жингийн 1кг тутамд 1 мл байхаар тооцож судсаар аажим тарина.
Анхааруулга: Наранд цохиулсан мал амьтан болон цусан дахь калийн хэмжээ нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн (hyperotassemia) үед хэрэглэж болохгүй.Судсаар удаан тарина. Малын эмчээс зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Гадна талын мөнгөн цаасыг яг хэрэглэхийн өмнө задлана уу.
Үйлдвэрлэгч улс: Солонгос, Сөүл хот