Хэрэглэх заалт: Мууранд дараах гэдэсний шимэгч хорхойн халдвараас урьдчилан сэргийлэх болон устгах зорилгоор хэрэглэнэ.
- Туузан хорхой: Dipylidium caninum, Taenia taenia taeniaeformis
- Цагаан хорхой: Ancylostoma tubaeforme, Ancylostoma brazilense, Uncinaria stenocephala
- Хялгасан хорхой: Toxocara canis, Toxascaris leonina
Эмийн найрлага: Praziquantel, Pyrantel Pamoate
Хэрэглэх арга: Эмийг мууранд шууд өгөх эсвэл хоолтой хольж өгч болно.
Хэрэглэх тун хэмжээ:
- 1-2 кг хүртэл биеийн жин = 1/2 шахмал
- 1 кг-аас 4 кг хүртэл биеийн жин = 1 шахмал
- 1 кг-аас 6 кг хүртэл биеийн жин = 1 1/2 шахмал
- 1 кг-аас 8 кг хүртэл биеийн жин = 2 шахмал
- Муужгайд: 6, 8, 10, 12 долоо хоногтойд өгөөд 6 сар хүртэл нь сар болгон өгнө. 6 сараас хойш 3 сар болгон өгнө.
- Хөхүүл муур болон муужгайд зэрэг өгөх шаардлагатай.
- Муур: 3 сар болгон эсвэл малын эмчийн заавраар өгнө.
Хэрэглэхээс өмнө анхаарах зүйлс:
- Хээлтэй мууранд малын эмчийн заавраар өгнө.
- Найрлага дахь аль нэг хэсгээс хэт мэдрэг бол өгөхийг хориглоно.
- Хэт их хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бөөлжих шинж тэмдэг илэрч болно.