Хамрах ба үйлчлэх хүрээ: Нохойд дараах гэдэсний шимэгч хорхойн халдвараас урьдчилан сэргийлэх болон устгах зорилгоор хэрэглэнэ.
- Туузан хорхой: Dipylidium caninum, Taenia pisiformis, Echinococcus granulosus, Echinococcus multilocularis
- Цагаан хорхой: Ancylostoma caninum, Uncinaria stenocephala
- Хялгасан хорхой: Toxocara canis, Toxascaris leonina
- Whipworms: Trichuris vulpis
Эмийн найрлага: Praziquantel, Pyrantel Pamoate, Febantel
Хэрэглэх тун хэмжээ: 1 шахмалыг 10кг жинтэй нохойнд тооцож өгнө. Гөлгийг 2 долоо хоногтойгоос эхлэн 12 долоо хоногтой болох хүртэл 2 долоо хоног тутамд эмийг өгнө. Дараагаас нь 3 сарын давтамжтайгаар эмчилнэ. Гөлөг болон эхийг зэрэг эмчлэх нь ёстой.
Тогтмол хяналтад байдаг насанд хүрсэн нохойг 3 сар тутамд эмчилнэ. Туузан хорхойн хүнд хэлбэрийн халдвар авсан тохиолдолд 14 хоногийн давтамжтайгаар тунг өгнө. Эсвэл малын эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Гөлөг болон жижиг нохойнд:
- ½-2 кг хүртэл биеийн жин = 1/4 шахмал
- 2 кг-аас 5 кг хүртэл биеийн жин = ½ шахмал
- 6 кг-аас 10 кг хүртэл биеийн жин = 1 шахмал
Дундаж нохойнд:
- 11 кг-аас 15 кг хүртэл биеийн жин = 1 ½ шахмал
- 16 кг-аас 20 кг хүртэл биеийн жин = 2 шахмал
- 21 кг-аас 25 кг хүртэл биеийн жин =2 ½ шахмал
- 26 кг-аас 30 кг хүртэл биеийн жин = 3 шахмал
Том нохойнд:
- 31 кг-аас 35 кг хүртэл биеийн жин = 3 ½ шахмал
Хэрэглэхээс өмнө анхаарах зүйлс:
- Малын эмчийн заавраар хээлтэй нохойнд өгнө.
- Эмчлэгдэх хугацаанд бусад шимэгч хорхой зөөвөрлөж буй амьтдыг (бүүрэг, хулгана) устгахгүй бол туузан хорхой болон бусад шимэгч хорхой дахин халдварлагдах эрсдэлтэй.
- Нохойноос бусад амьтанд өгөхийг хориглоно. Найрлага дахь аль нэг хэсгээс хэт мэдрэг бол өгөхийг хориглоно.
- Хэт их хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бөөлжих шинж тэмдэг илэрнэ.