Окситетрациклин 20%/ Oxytetracycline 20%

Окситетрациклин 20%/ Oxytetracycline 20%

Product information

18’000

Description

Зориулалт: Окситетрациклин нь бактерийн эсрэг үйлчилгээтэй антибиотик юм. Энэ нь бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлах замаар үйлчилж бактерийн эсийн ханыг гэмтээж, эсийн хуваагдал үүсэх үйл ажиллагааг алдагдуулдаг.

Тарилгын бэлдмэлийг гуурсан хоолой болон амьсгалын замын үрэвсэл, ходоод гэдэс, арьс, үе хөлийн үрэвсэл, сав ба дэлэнгийн үрэвсэл, төллөх үеийн халдвар, цусан халдвар, сохор догол, энзоот зулбах өвчнүүд болон вирусийн хоёрдогч халдварын үед үхэр, хонь, ямаа, гахайнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

-          Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

-          Хээлтэй, хөхүүл малд тарьж болохгүй

-          Окситетрациклин болон туслах бодист мэдрэмтгий мал амьтанд тарьж болохгүй

-          Адуун тарихыг хориглоно

-          Бөөрний эмгэгтэй мал амьтан болон нэг сартай мал амьтанд хэрэглэж болохгүй.

-          Пенициллинтэй хамт хэрэглэж болохгүй.

-          Хөлдөөж болохгүй

-          Саалийн үнээнд  хэрэглэж болохгүй.

ГАЖ НӨЛӨӨ:

-     Мал амьтны шүдний ургалтад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна,  шүдний өнгө өөрчлөгдөх нөлөөтэй.

-          Мэдрэмтгий мал амьтанд өндөр тунгаар таривал элгэнд хордлого үүсэж болно.

-          Тарьсан газар хавдах, эмзэглэх магадлалтай.

БУСАД ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ: Бусад бүлгийн антибиотикийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэж болохгүй.

 

ХЭРЭГЛЭХ АРГА:

Үхэр, хонь, ямаа болон гахайд 10кг амьдын жин тутамд 1 мл-ээр тооцож өдөрт нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд 48 цагийн дараа давтан тунг тарина.

Нэг хэсэгт тарих дээд хэмжээ:

-          Үхэрт – 20мл

-          Гахайнд – 10мл

-          Тугал, хонь, ямаанд - 5мл ээс их хэмжээгээр тарьж болохгүй бөгөөд ихээр тарих тохиолдолд хувааж 2 талбайд тарина. 

 

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

200’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 200’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 6’000₮ нэмэгдэнэ.