Загасны тос нь бие махбодын физиологийн болон мэдрэлийн үйл ажиллагааг дэмжнэ, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, ясны болон үе мөчний гэмтлээс хамгаалах үйлдлийг үзүүлнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА ТУН: Мал амьтдын эрчимтэй өсөлтийн үе, өсвөр насны мал, хөхүүл болон хээлтэй мал, ядарч доройтсон малд өвөл, хаврын улиралд 2-3 сарын турш өдөрт нэг удаа тэжээлтэй хольж өгнө.
- Үхэр, адуунд- Өдөрт 80-100 мл
- Хонь, ямаад - Өдөрт 20-50 мл
- Тугал, унаганд- Өдөрт 5-10 мл
- Гахайнд- Өдөрт 50-70 мл
- Шувуунд- Өдөрт 2-5 мл