Туурай засалт болон тэнцвэртэй тэжээл нь туурайн эрүүл мэндийн үндэс боловч халуун улиралд туурайн хамгаалах чадвар болон бичил биетний тэнцвэрийг хадгалахад гадуур түрхлэгүүд чухал үүрэгтэй болдог.

Туурайн гадуур түрхлэг хэрэглэх зөвлөгөө (хамгийн их үр дүн авахын тулд): Өдөр бүр түрхэж байгаарай, ялангуяа маш халуун үе эсвэл таны адуу их ачаалалтай ажиллаж байгаа үед. Туурайн хана, ул, мөн тахлын ойролцоо хэсэгт анхаарч түрхэнэ. Харин малын эмч эсвэл туурай засагчийн зааваргүйгээр тосыг гүн хагаралд хүчээр шахаж хийхээс зайлсхий. Түрхэхийн өмнө туурайг цэвэрхэн, хуурай байлгах хэрэгтэй. 

Үүнийг туурайн өргөн хүрээтэй арчилгааны нэг хэсэг болгоорой: тогтмол туурай засалт, сайн ариун цэвэр, зориулагдсан туурайн тэжээлтэй хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй. Бүх туурайн бүтээгдэхүүн ижил биш. Чийгийг зохицуулахын зэрэгцээ нянгийн эсрэг болон үрэвслийн эсрэг шинж чанарыг хослуулсан гадуур түрхлэг сонгох нь хамгийн зөв сонголт юм.

Англи улс NAF 

Нүдэнд түрхэх зориулалттай ариутгасан тосон түрхлэг.

Зориулалт : Нүдэнд түрхэх зориулалттай ариутгасан тосон түрхлэг.
Найрлага: 5 гр-ийн тариур бүрт 16.7% w/w клоксациллин (Бензатины давс B.P.Vet) агуулах ба удаан үйлчилгээтэй антибиотик. Клоксациллин бензатин нь семи-синтетик пенициллин бөгөөд 6 амино-пеницилланик ацидаас гарган авсан.
Хэрэглэх заалт: Үхэр, адуунд: нэг нүдэнд ойролцоогоор 5-10 см шахна. Хонинд: нэг нүдэнд ойролцоогоор 5 см шахна. Гэвч шаардлагатай гэж үзвэл 48-72 цагийн дараа давтан хэрэглэнэ.
Анхааруулга: Пенициллин, цефалоспорины бүлгийн бэлдмэлээр тариа хийх, амьсгалах, залгих эсвэл арьсанд түрхэж хэрэглэх зэрэгт хэт мэдрэмтгий байдалд (харшил) оруулах магадлалтай. Хэт мэдрэмтгий байдал нь хүнд байдалд хүргэж болно.

Оpticure бол нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй антибиотик. Энэ нь хамгийн өргөн хүрээний антибиотикуудын нэг бөгөөд грамм эерэг ба грамм сөрөг бактери, агаартан ба агааргүй бактери, Spirochete, Rickettsiae, зарим том вирусээс үүдэлтэй халдварыг эмчлэхэд үр дүнтэй байдаг.  

Адуу, хонь, шувуу, мал, нохой, муурнуудад хэрэглэнэ. 

Уралдаан болон сунгааны үед шөрмөс, судасны хана ачаалал авсны улмаас суналт, халалт үүсдэг тул үүнээс болж уралдааны дараа хөлс цус буух, хавдах, шөрмөс гэмтэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Найрлага:  Ихтиол антибиотик бусад бодис агуулсан эмчилгээ сайтай малын дэлэнгийн идээт бус үрэвсэл, хавдар шилбэ туурайн шарх төрөл бүхийн шарханд өдөрт 2-3 удаа түрхэнэ.

Дэлэнгийн үрэвсэлд хэрэглэнэ.

Найрлага: Цайрын ислийн 10%   
Хэрэглэх арга: Аргаах, тэжээллэг эмчилгээний зориулалтта дэлэнгийн бүх төрлийн арьсны үрэвсэл, шарх, усавхи үрэвсэлд өдөрт 2-3 удаа түрхэнэ. 

Малын цахлай өвчний үед хэрэглэнэ.

Хэрэглэх заавар: Малын цахлай өвчнийгй бүрэн эдгэрүүлэх бодис бүхий энэ түрхлэгийг хэрэглэхийн өмнө цахлайтсан хэсгийн хогжруу хайрсыг сайтар хусаж хэрэглэнэ.

Түрхлэгийг 2 хоногийн зайтай 3 удаа голомтын захаас эхлэн дотогш жигд түрхэхдээ бээлий өмсөж, сойзоор үрж шингээнэ. 

Хөл амрааж, сэрүүцүүлэгч шавар түрхлэг

Зориулалт : Хөл амрааж, сэрүүцүүлэгч шавар түрхлэг
Найрлага: Каолин, Натрийн борат, глицерин, ганга тос, цэвэршүүлсэн ус,
Хэрэглэх заалт:

Өвдөгний үенээс сагагны үе хүртэл 0.5 см орчим зузаан түрхэж хэрэглэнэ.

Уг бүтээгдэхүүн нь шөрмөс гэмтэх эрсдлийг бууруулдаг бөгөөд 24 цаг үйлчилгээтэйгээрээ давуу талтай.

Тогтмол хэрэглэснээр хөлийн хаван бууна.
Анхааруулга: Зааврын дагуу хэрэглэнэ. Хүүхдээс хол байлга. Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ

Хурдан морины хөлний үрэвсэл, хавангийн үед болон бусад шархны үед хэрэглэнэ.

Хэрэглэх заалт: Диметил Сулфооксид буюу DMSO нь өнгөгүй, үнэргүй химийн нэгдэл бөгөөд арьс салстаар түргэн шимэгддэг, эмнэл зүйн практикт ихэвчлэн гэмтлээс шалтгаалсан хэсэг газрын гэмтлийн үед булчин, үе мөч, шөрмөс, холбогч эд (зөөлөн эд)-ийн өвдөлт бууруулах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Хэсэг газрын шарх, арьсны үрэвслийг ихэвчлэн үүсгэдэг Streptococcus, Staphylococcus, Corynebacterium, E. coli, Proteus болон мөөгөнцрийн устгах, өсөлт үржлийг саатуулах замаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

Найрлага:

1. 90%-ийн Диметил Сулфооксид, 10%-ийн ус

2. 99%%-ийн Диметил Сулфооксид, 1%-ийн ус

Хэрэглээ ба тун:

ДМСО-г хэсэг газарт хэрэглэсний дараагаар 1 цагийн дотор цусан дахь агууламж хамгийн өндөр тунд хүрдэг ба 6-8 цагийн хооронд хагас задрал явагдана. ДМСО-г өдөрт 2-3 удаа хэсэг газрын эмчилгээнд ашиглах ба адрийн нийт тун 100 мл-ээс ихгүй байна.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

200’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 200’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 6’000₮ нэмэгдэнэ.